Танай оффист “Супер хүчтэн” хэрэгтэй юу?
- Achitsaikhan Nergui
- Mar 4
- 2 min read
Updated: Mar 10
Орчин үеийн бизнесийн ертөнцөд хамгийн үнэтэй нөөц бол цаг хугацаа. Гэтэл бодит байдалд байгууллагын чадварлаг ажилтнууд ихэнх цагаа байнга давтагддаг, механик ажилд зарцуулсаар байна. Баримт шивэх, өгөгдөл нэгтгэх, тайлан боловсруулах, систем хооронд мэдээлэл шилжүүлэх зэрэг ажил байгууллагын стратегийн өсөлтөд шууд үнэ цэн нэмдэггүй ч их хэмжээний цаг, нөөц “иддэг”.
Дэлхий дахинд роботын дараагийн том хувьсал үйлдвэрийн шугамд бус, харин оффисын орчинд өрнөж байна. Тэгвэл энэхүү өөрчлөлтийг Монголд түүчээлж, “Дижитал Воркс” компани байгууллагын дотоод процессыг автоматжуулах “Робот ажилтан” шийдлийг санал болгож байна.
“Робот ажилтан” гэж юу вэ? Энэ бол төмөр биетэй машин биш. Харин таны компьютерт “сууж”, яг л хүн шиг системд нэвтэрч, өгөгдөл оруулах, баримт боловсруулах, тайлан нэгтгэх зэрэг дүрэмт, давтагддаг ажлуудыг хурдан, алдаагүй гүйцэтгэдэг дижитал ажилтан юм.
Бид одоогоор 40 гаруй робот ажилтныг санхүү, хүний нөөц, худалдан авалтын хэлтсүүдэд амжилттай нэвтрүүлээд байна. Эдгээр робот нь байгууллагын өдөр тутмын ажиллагааг тогтвортой, тасралтгүй дэмжиж, ажлын ачааллыг бодитоор хөнгөвчилж байна.
Яагаад танай оффист “супер хүчтэн” хэрэгтэй вэ?
Алдаагүй гүйцэтгэл. Хүн ядардаг, робот ядардаггүй. Манай робот ажилтан 24/7 горимоор ажиллаж, нэг ч тэмдэгтийн алдаагүй үүргээ биелүүлнэ. Ингэснээр гүйцэтгэлийн тогтвортой байдал, бүтээмж бодитоор өснө.
Ажилтнуудын үнэ цэнийг нэмэгдүүлнэ. Робот механик ажлыг хариуцсанаар таны баг уйтгартай, давтагддаг ажлаас чөлөөлөгдөж, илүү бүтээлч, дүн шинжилгээ шаардсан, шийдвэр гаргах түвшний ажилд төвлөрөх боломж бүрдэнэ. Энэ нь хүний нөөцийн чадавхыг илүү үр дүнтэй ашиглах нөхцөлийг бий болгоно.
Зардлын уян хатан шийдэл. “Дижитал Воркс” компани робот ажилтныг сарын түрээсийн загвараар санал болгодог тул байгууллага өндөр өртөгтэй технологийн хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, технологийн эрсдэлгүйгээр, шууд үр ашигт суурилсан автоматжуулалтыг хэрэгжүүлэх боломжтой.
Ажиллах хүчний хомсдолоос гарах ухаалаг гарц. 2030 он гэхэд дэлхий даяар 8 сая гаруй ажлын байр ажиллах хүчний дутагдалд орно гэсэн тооцоо гарсан. Робот ажилтан энэ эрсдэлийг бууруулж, тогтвортой үйл ажиллагааг хангах стратегийн шийдэл болж чадна.
Орчин үеийн технологи нь хүнийг орлох хэрэгсэл биш. Харин хүний үнэ цэнийг өсгөх, байгууллагын бүтээмжийг дараагийн шатанд гаргах хөшүүрэг юм. Танай байгууллага ч мөн дижитал шилжилтээ эрчимжүүлж, багаа “супер хүчтэй” болгоход бэлэн үү?



