top of page

Ажиллах хүчний дутагдлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Робот ажилтан?

Хураангуй: Ажиллах хүчний дутагдлыг шийдвэрлэх аргууд дундаас хамгийн бага хөрөнгө оруулалт шаардах шийдлийн нэг бол Робот ажилтан юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин өгөөд олон давтагддаг тодорхой ажлуудыг роботоор гүйцэтгүүлснээр хүн хийхээс залхдаг, алдаа гаргадаг, хөгждөггүй учир тогтдоггүй, ядардаг, олон хүн хийхээс аргагүй болдог, цаг хугацаанд шахагддаг г.м ажлуудыг хэнээр хийлгэх вэ гэх асуудал арилна. Харин та ажилтнуудаа илүү үнэ цэнтэй, хөгждөг, сонирхолтой, бодож шийдвэрлэх ажилд сорьж, хөгжүүлэх боломжтой болно.

Робот ажилтан ажилд авах
Robot recruiting

Чадвартай хүн олж ажилд авна гэдэг улам хэцүү болж байгаа. Уулзсан хүний нөөцийнхөн, компаний захирлууд хүний нөөцийн хамгийн тулгамдсан асуудлаар үүнийг бараг нэрлэх байхаа. Харин үүнийг батлаад Зангиа.мн-ы захирал ярилцлагадаа “Ажлын байрны зарын тоо жилийн дотор 2 дахин өссөн” тухай дурьдсан байна.


Уг ярилцлагыг хураангуйлбал:


Нэг жилийн хугацаанд 95 мянга шахам залуус гадаадад ажиллахаар явсан. Хөдөлмөрийн насны ур чадвартай залуус ийнхүү олноороо явж байгаа нь дутагдалтай байсан ажиллах хүчний хомсдлыг улам гүнзгийрүүлж эхэллээ.


1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаагаас компаниудын хайж буй ур чадварыг эзэмшсэн ажилтан 1-5% орчим гэх тоо баримтыг дурьджээ. Энэ цөөн нөөцөө өөр хоорондоо булаацалдаад цаашдаа аль нь ч амжилтанд хүрэхгүй гэсэн байна.


Компаниуд одоо байгаа хүнийхээ ур чадварыг хөгжүүлэхэд анхаарахаас өөр сайн сонголт харагдахгүй байна. Төрийн бодлого хүлээх юм уу, эсвэл аль нэг компаниас бэлдсэн ажилтныг нь өндөр цалин амлаад авчихна гэх мэт амар хялбар замыг сонгох нь улам л мухардуулна гэжээ.

Ингээд эднийх Компаниудад ажиллах хүчнийхээ ур чадварыг хөгжүүлэхэд нь зориулаад Зангиа Академи системийг нээж байгаа юм байна.


Харин бидний хувьд хүний нөөцийн дутагдалтай байгаа энэ асуудлаа Робот ажилтнаар шийдэхийг санал болгож байгаа. 100% шийдэхгүй ч гэсэн routine буюу байнга давтагддаг ажил нийт ажлын 20% орчим байгаа гэж үздэг. [эх сурвалж]

Тэгэхээр энэ шийдэл асуудлын хамгийн энгийн хэсгийг бага зардлаар шийдчихнэ. Мэдээж робот ажилтны хийж чадахгүй ажил гэж бий. Тэгэхээр энэ бол цорын ганц сонголт биш гэдгийг илтгэнэ. Тэгвэл өөр ямар аргууд байж болохыг хиймэл оюунаас асууцгаая.


Generative AI гэдэг технологийг юунд ашиглах вэ гээд яриа хэлэлцүүлэг ид яригдаж байгаа цаг үе. Ямар ч л гэсэн шийдвэр гаргахдаа ашиглах нь хамгийн тохиромжтой хэрэглээний нэг гэж эрдэмтэд нотлоод байгаа шүү. Учир нь хүмүүс шийдвэр гаргахдаа өөрийн мэдлэг туршлагад л суурилдаг. Гэтэл ChatGPT нь интернет гэх том өгөгдлөөс суралцсан машин тул танд өөр өөр ямар гарц гаргалгаа байж болохыг хэнээс ч илүү хэлж өгч чадна.


Жишээ prompt: Хүн ам цөөн улсад ажиллах хүчний дутагдалд орсон өөрөөр хэлбэл ажилд орох хүн ховор, ур чадвартай ажил горилогч олдохгүй байх асуудалтай тулгарсан компаниудад зөвлөгөө өгнө үү. Энэ асуудлыг шийдвэрлэх ямар ямар чухал аргууд байгаа вэ? Хэрэгжүүлэх алхамыг анхаарах зүйлтэй нь хамт хүснэгтээр үзүүлнэ үү.

Шийдэл

Хэрэгжүүлэх

Анхаарах зүйл

Сургалтын хөтөлбөр

  1. Ур чадварыг тодорхойлох

  2. Боловсролын байгууллагатай түншлэх

  3. Урамшуулал санал болгох (тэтгэлэг, ажил)

​Хугацаа, Чанар

Зайнаас ажиллах

  1. Зайнаас ажиллаж болох ажлуудаа мэдэх

  2. Шаардлагатай технологио олж авах

  3. Ажилтнаа зайнаас ажиллахад сургах

  4. Хамтрах, харилцах протоколтой болох

Бүх ажил зайнаас боломжгүй.

Нууцлалаа тооцно уу.

Цагаачлалын бодлого

  1. Төртэйгөө хамтраад ур чадвартай хүнд виз амархан гардаг болгох

  2. Шилжиж ирэхэд нь урамшуулах (орон сууц г.м)

  3. Амьдрах орчинг илүү чанартай болгох

Соёлын сорилтыг анхаарна уу (ирж байгаа, энд байгаа аль ч талаар)

Автоматжуулах

  1. Автоматжуулах таскаа тодорхойлох

  2. Автоматжуулах технологио олж авах

  3. Ажилтнуудаа технологид сургах

​Анхны ROI тооцох

Ажилтнуудыг орлуулах зорилгогүйг ойлгуулах

Уян хатан бодлого

  1. Гэрээт ажил, уян хатан цаг, ажил хуваалцах сонголтуудыг үүсгэх

  2. Удирдлагуудаа уян хатан ажил удирдаж сургаа

  3. Гол ажилтнууддаа уян хатан ажлын урамшуулал зарла

Удирдах нь амаргүй.

Зарим ажил үүнд таардаггүй.

Түншлэл Хамтрал

  1. Бусад байгууллагатай нөөцөө хуваалцах боломж нээх

  2. Том төслүүдийг хамтрал хэлбэрээр хийх

Харилцаа чухал

Бизнесийн зорилгуудын нийцэл

Компаниа таниулах

  1. Ур чадвартай хүмүүст зориулан job fair хийх

  2. Нийгмийн хариуцлагын идэвхээ нэмэгдүүлэх

  3. Дадлагажих, орж ирээд хөгжих бололцоог зарлах

Хөрөнгө оруулахад амаргүй.

Цаг хугацаа, итгэлцэл үүсгэхэд амаргүй

​Цалин урамшууллын бодлого

  1. Зах зээлийн судалгаа хийж өрсөлдөхүйц цалин зарлах

  2. Танай өгч чадах давтагдашгүй урамшуулал, benefit олж татах

Зардалд өснө.

Инфляцитай бол аюултай.

Хүн олдохгүй бол цалингаа л нэмэхээс өөр арга байхгүй гэж манайхан боддог уу? Манайхан ч юу байхав би л дээ. Гэтэл түүнээс өмнө 7 янзын сонголт байсан байна. Мэдээж зарим нь хэрэгжүүлэхэд тийм ч амар биш нь ойлгомжтой.


Харин 4 дэх мөрөнд АВТОМАТЖУУЛАХ гээд маш тодорхой зааврын хамт ороод ирлээ. Яг л манай ажлыг хэлжээ. Хүний нөөцийн програм хангамж хөгжүүлэлтийн чиглэлээр 14 жил ажиллаж байгаа компани бол Digitalworks юм.

Бид хүний нөөцийн үйл ажиллагаанд нийтлэг тулгамдаж буй олон шийдлийг хөгжүүлэх явцдаа салбарын бүх экспертүүд, олон ч visionary удирдагч нартай уулзаж мөрөөдлийг нь сонсож явлаа. Нэг том мөрөөдөл бол робот ажилтан юм. Бид олон жил судалж, технологийн туршилт хийж явсаар энэ жилээс л технологийн болон бизнесийн загварыг нь тодорхой болгоод “Робот ажилтан” нэрээр байгууллагуудад ажилд оруулж эхэллээ. (Одоогоор 14 робот ажилд орсон. танилцуулга үзэх)

Робот ажилтан гэдэг нь товчхондоо бол програм хангамж (RPA) бөгөөд цахим орчинд (компаниудын сүлжээнд нь PC дээр сууж) тодорхой дүрмийн дагуу 24/7 ажил гүйцэтгэх, хийсэн ажлаа тайлагнах чадвартай.


Монгол компаниудын хүний нөөцийн нэг ч гэсэн асуудлыг шийдэхээр бид эхний ээлжинд Санхүү, нягтлан бодогч нарын ажилд туслах роботуудыг бүтээлээ. E-barimt, e-tax, монголд ашиглагдаж байгаа бүх төрлийн ERP, бүх төрлийн санхүүгийн системүүдтэй ажиллаж чадах робот ажилтныг хөгжүүлээд байна.


Робот ажилтантай болох


Та хүсвэл Робот угсруулах хүсэлтийг бөглөн илгээхэд л хангалттай. Манайхаас тантай инженер холбогдоод таны роботыг угсрах боломжтой эсэх дээр дүгнэлт гаргаж өгнө. Боломжтой бол робот угсрах захиалганд оруулан хийгээд товлосон өдрөөсөө эхлэн ажиллуулж эхэлдэг.



Робот ажилтан юу хийж чадах вэ?
Робот ажилтан


bottom of page