Бид
хэрхэн
эхэлсэн бэ?
2010 онд ERP төслийн баг нэртэйгээр эхэлсэн бөгөөд 2018 онд Могул группийн охин компани болж бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор бид 40 гаруй мэргэшсэн инженерүүдтэйгээр өөрсдийн GreenHRM, GreenFinance, Diwo, Litebanker бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж байгаа бөгөөд Төрийн албаны хүний нөөцийн систем, АТГ-ын хөрөнгө оруулгын мэдүүлгийн систем гэх мэт төрийн болон хувийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн хамт олон юм.
Бидний уриа:
Бахархал бүтээнэ
Эрхэм зорилго
Бид харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, бодит үнэ цэн бий болгох програм хангамж, үйлчилгээг хүргэдэг, амжилтыг нь хурдасгагч итгэлт түнш нь байна.
Алсын хараа
Олон улсад танигдсан програм хангамжийг бүтээнэ
Үнэт зүйлс
- ӨНДӨР ЧАДВАР
- ӨӨДРӨГ ХАНДЛАГА
- ӨРНҮҮН ЭРМЭЛЗЭЛ
Бизнесийн ёс зүй
- Нийгмийн хариуцлагатай байдал
- Оюуны өмчийг ямагт дээдлэх
- Авилгагүй үйл ажиллагаа
- Бүх түвшинд WIN-WIN-WIN