top of page

Б.Нямцэрэн: "Lite Banker" систем бол бидний бахархал

“Дижитал Воркс”-ийн хөгжүүлсэн “Lite Banker” буюу ББСБ-ын үндсэн системийн талаар?

ББСБ нь харилцагчдадаа зээлийн болон санхүүгийн бусад үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй найдвартай, түргэн шуурхай хүргэдэг. Бидний хөгжүүлсэн “Lite Banker” систем нь зээлийн гэрээ, шилжүүлэг, эргэн төлөлт, гүйлгээ хийх, бүртгэл хөтлөлт зэрэг ББСБ-ын үндсэн үйл ажиллагааг автоматжуулсан систем юм. Систем үнэн зөв тооцоолж, мэдээллийг түргэн шуурхай дамжуулдаг, гацдаггүй, алдаа доголдолгүй ажиллах ёстой. Бид уг системээ харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаагаар хэмжиж, хөгжүүлэлт дээр нь уян хатан байдлаар харилцагчтайгаа хамтран нэмэлт сайжруулалтыг тасралтгүй хийсээр байна.

2019 онд ББСБ-ын зах зээлд нэвтрүүлж, анхны хэрэглэгч нь “Инвескор”ББСБ болж байлаа. Системийг ашигласнаар зээлийн эдийн засагч, нягтлан бодогчийн ажлын цагийг 90 орчим хувиар хөнгөвчилж, тайлан гаргах хугацааг хэмнэх, ажилтны алдаа гаргах магадлалыг 80 хүртэл хувиар бууруулах боломжтой юм.

Мөн “Lite Banker” системийг автомат тестээр шалгадаг. Үйлчлүүлэгчдэдээ алдаагүй, гацдаггүй систем хүлээлгэж өгөхийг зорьж ажилладаг учраас өөрчлөлт, сайжруулалт, шинэчлэл хийхдээ модуль, процесс бүрийг автомат тестээр шалгаж, бүх шалгалтыг амжилттай давсан үед шинэчлэл хийгддэг нь ямар нэг асуудал гаргахгүй гэсэн баталгаа болдог.


“Lite Banker” систем ижил төрлийн гадаад, дотоодын бүтээгдэхүүнээс юугаараа ялгардаг вэ?

Уг систем хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн олон модультай. Мөн систем суурилуулсны дараах хяналт, засвар үйлчилгээ, хөгжүүлэлтийг манай мэргэшсэн баг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, “Lite Banker” системд харилцагчийн хүсэж байгаа функцийг нэмэх, өөрчлөх, бусад системтэй холбох зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг.

Хамгийн сүүлийн үеийн Microservice Architecture, Cloud Native зэрэг орчин үеийн ухаалаг технологийг ашигладаг учраас ачаалал даах чадвартай, уян хатан ажиллах боломж нь илүү нээлттэй. Системд сайжруулалт, өөрчлөлт хийж буй тухайн цаг мөчид ч доголдолгүй, алдаагүй, гацахгүй ажиллана. Үндсэн системийн ажиллагааг зогсоолгүйгээр хэдэн ч удаа сайжруулалт хийж болно.

Системийн тогтвортой найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангадаг гол суурь, дэд бүтэц нь “Могул Сервис” компанийн Могул Дата Центр гэдгийг онцолж хэлмээр байна. Уг төв олон улсын дата төвийн DCOS, Uptime Institute-ийн TIER 2,3 зэрэг стандартыг хангасан, хамгийн сүүлийн үеийн ухаалаг, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Тасалдалгүй, найдвартай ажиллагааг мэргэшсэн инженерийн баг 24/7 цаг хариуцаж ажилладаг.

“Дижитал Воркс”, “Могул Сервис” хамтран цэвэр дижитал орчныг бий болгох, ББСБ-д зориулсан мэдээлэл технологийн цогц шийдлийг хүргэхээр зорьж байна. Мэдээлэл технологийн бүрэн даатгах, урсгал зардлаа хэмнэх хэрэгцээ ББСБ-д байгааг анзаарч, цогц үйлчилгээндээ эдгээрийг багтаасан.


Эх сурвалж: Mongolian Economy

2022 он (Тусгай дугаар)


bottom of page