2022 онд амжилттай хэрэгжүүлсэн төслийн танилцуулгад энэ удаа Монгол улсад ТОЁОТА брэндийн автомашин, баталгаат сэлбэг хэрэгслийг албан ёсны дилерүүдэд нийлүүлдэг Тоёота Сэйлс Монголиа ХХК-д нэвтрүүлсэн Дилер хоорондын машин захиалгын системийн төслөө танилцуулж байна.
Төслийг хэрэгжүүлсэн Тоёота Сэйлс Монголиа ХХК нь 2018 оны 1 дүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэн ТОЁОТА брэндийн дэлхийд танигдсан өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн албан ёсны гэрээт дилерүүдээд дамжуулан хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Тус компанид анх GreenERP системийг цогцоор нь нэвтрүүлж, худалдан авалт, борлуулалт, бараа материалын агуулах, хөдөлгөөн гэх мэт цар хүрээг хамарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан бол 2022 онд бидний дундах урт хугацааны итгэлцэл маань дараагийн түвшинд хүрч, автомашины захиалгыг бүрэн автоматжуулах системийг орчин үеийн технологид нийцүүлэн амжилттайгаар хөгжүүлэн нэвтрүүллээ. Ингээд төслийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.
1. ЯМАР ЗОРИЛТЫГ ТАВИН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН БЭ?
Дилерүүд машинаа хялбар захиалах болон тухайн захиалгынхаа мэдээллийг хүссэн үедээ хурдан шуурхай авч байх системийг бүтээхийг зорьсон. Үүнийхээ хүрээнд харилцагчтайгаа хамтран дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан.
Зорилт 1: Захиалга өгөхөөс эхлэн дилерт өгөх хүртэлх бүх процессыг автоматжуулах
Зорилт 2: Гаалийн бичиг баримт бүрдүүлэлтийг хялбараар шийдэх
Зорилт 3: CREDIT LINE буюу дараа төлөх нөхцөлтэй захиалгын шугамын бүрэн автоматжуулалт хийх
2. ТӨСЛИЙН ХҮРЭЭНД
Автомашины захиалгыг бүрэн автоматжуулах системийг орчин үеийн технологид нийцүүлэн амжилттайгаар хөгжүүлсэн бөгөөд систем ашиглах хэрэглэгч хэрхэн хялбараар үйлдлээ хийх талаас нь бодож, өөрсдийн бий болгосон дизайн системээ суурь болгон ашигласан.
3. ТӨСЛИЙН ҮР ДҮН
Дилер хоорондын машин захиалгын системийн төслийг хэрэгжүүлснээр:
Дилер хүссэн машиныхаа өнгө загвар үзүүлэлт зэргийг системээс харж захиалга өгөх боломжтой болсон.
Тээвэрлэлт хаана явааг хянадаг болсон.
Гааль дээр буусны дараа гаалийн бичиг баримт бүрдүүлэлтийг хялбарчилсан.
Улсын цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан CREDIT LINE буюу дараа төлөх нөхцөлтэй захиалгын шугамын бүрэн автоматжуулалтыг хийсэн.