top of page

2022 оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарлаа


Монголын татварын албанаас жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг “Татвар төлөгчдийн өдрүүд” 25 дахь жилдээ тохиож байна. Хөгжил, дэвшлийг манлайлан, улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээг “Цахимаар үйлчлүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Мэдээлэл технологийн салбарт 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Дижитал Воркс ХХК нь Монгол Улсын Сангийн яам, Татварын ерөнхий газрын талархлыг хүртэж, Бизнес скоринг А үнэлгээтэй 2022 оны шилдэг 10 татвар төлөгчийн нэгээр тодорлоо.

Бидэнтэй хамтран ажилладаг харилцагч та бүхэндээ баярлалаа.

Дижитал Воркс - Бахархал бүтээнэ.


留言


bottom of page