top of page

Монгол Алт МАК ХХК-нд хэрэгжүүлсэн агуулахын аппликейшны төсөл

2022 онд амжилттай хэрэгжүүлсэн төслүүдээ танилцуулж байгаа бөгөөд энэ удаа Монгол улсын 2022 оны “ТОП-10” аж ахуйн нэгжийн нэг Монгол Алт МАК ХХК-нд нэвтрүүлсэн агуулахын аппликейшны төслөө танилцуулж байна.

mak warehouse

Төслийг хэрэгжүүлсэн “Монголын Алт МАК" ХХК нь 1993 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай, Монгол улсын тэргүүлэх компани бөгөөд "Үйлдвэрлэл эх орны хөгжлийг түүчээлнэ" уриатайгаар уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, иргэний нисэхийн салбаруудад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Ингээд төслийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.


1. ЯМАР ЗОРИЛТЫГ ТАВИН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН БЭ?

Олон улсын стандартыг хангасан зохион байгуулалт бүхий агуулахад ашиглах орлого, зарлага болон бусад үйлдлүүдээ хэрэглэгчид хялбараар хийх агуулахын аппликейшныг бүтээхийг зорьсон. Үүнийхээ хүрээнд харилцагчтайгаа хамтран дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан.

Зорилт 1: Бар коджуулсан агуулахын стандартад нийцсэн тавиуртай болж үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах
Зорилт 2: Олон улсын стандартад нийцсэн агуулахын тэмдэглэгээг нэвтрүүлэх
Зорилт 3: Хэрэглэгчдэд ашиглахад хялбар байх агуулахын аппликейшныг бүтээх

2. ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

Харилцагч талтай хамтран МАК-ын агуулахын бүрийн тавиур, эгнээний шошгыг ойлгоход хялбар, төөрөгдлийг багасгах олон улсын стандартад нийцсэн тэмдэглэгээтэй болгосон.

Ингээд төслийн үндсэн даалгавар болох аппликейшныг бүтээсэн.

Аппликейшныг хийхдээ өөрсдийн бий болгосон дизайн системээ суурь болгон ашигласан бөгөөд хэрэглэгчдэд хүртээмжтэй загвар, цөөн алхам болон дэлгэцийг дамжин хүссэн үр дүндээ хялбараар хүрэх боломж олгохыг зорьсон.

Энэхүү аппликейшн нь баркод уншигч төхөөрөмжтэй уялдан ажиллах бөгөөд дараах үйлдлүүдийг хийнэ.

1. Орлого, зарлага хийх

2. Тавиур хооронд шилжүүлэх

3. Тооллого хийх

4. Ажилтны хариуцаж буй багажийг хянах, шилжүүлэх

5. Нүүр хуудаснаас өөрийн үйлдлүүдээ хянах боломжтойгоор зохиомжилсон.


warehouse app screenshot

3. ТӨСЛИЙН ҮР ДҮН

Няравууд аппликейшн ашиглан ажлаа хийх боломжтой болсон бөгөөд ажлуудыг хялбарчилсан.

Жишээ нь: Агуулахын зарлага хийхэд тухайн барааг хаана, хэдэн ширхгээр байршиж байгааг мэдэх бөгөөд утсанд суурьлуулсан баркод уншигчыг уншуулахад л хангалттай. Ингэснээр няравын ажлыг илүү бүтээмжтэй болгож байгаа юм.

Мөн агуулахын зохион байгуулалт сайжирснаар агуулахын үлдэгдэл, агуулахын ашиглалтыг тооцоолох боломжтой болсон.

bottom of page