2022 онд амжилттай хэрэгжүүлсэн төслүүдээ танилцуулж байгаа бөгөөд энэ удаа тэртээ 1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй АПУ ХК-д гүйцэтгэсэн хүний нөөцийн системийн сайжруулалтын төслөө танилцуулж байна.
Төслийг хэрэгжүүлсэн АПУ ХК нь салбартаа манлайлахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэй хэлбэрээр, хүний хөгжлийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа ууган үйлдвэрлэгч билээ. Ингээд төслийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.
1. ЯМАР ЗОРИЛТЫГ ТАВИН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН БЭ?
Оновчтой, зөв процессыг хэрэгжүүлэн Ажилтан, Удирдлага, Хүний нөөц, Санхүү гэсэн дөрвөн талт мэдээллийн харилцаа холбоог хурдан хугацаанд чанартайгаар хангах үндсэн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьсан.
Зорилт 1: Хүний нөөцийн систем нэвтрүүлэх
Зорилт 2: Группын Хүний нөөцийн нэгдсэн мэдээллийн бааз үүсгэх
Зорилт 3: Ажилтны цалин хөлс болон хөнгөлөлт, тэтгэмж тооцох олгохтой холбоотой нэгдсэн систем нэвтрүүлэх
2. ТӨСЛИЙН ХҮРЭЭНД
FTE төлөвлөлт буюу Орон тооны төлөвлөлтийн шинэ боломжийг системд нэмсэн ба Гэрэгэ киосктой интеграци хийгдсэнээр ажилтнууд тодорхойлолтоо олон процесс дамжилгүйгээр шууд авах боломжтой болсон. Мөн ажилтнууд гар утас болон ажлын үнэмлэхээ ашиглан хялбараар хоолоо идэх боломжтой болсон. Нөгөө талаасаа хоолны суутгалыг шууд татах боломжтой болсон.
3. ТӨСЛИЙН ҮР ДҮН
АПУ ХК-д хүний нөөцийн систем нэвтрүүлэлтийн төслийг хэрэгжүүлснээр:
Цалингийн боломж нэмэж Үйлдвэрийн цехүүдийн ажлын гүйцэтгэл болон ногдох цалингуудыг тооцоолох боломжтой болсон.
Нягтлангуудын хувьд их цаг зарцуулдаг Цаг болон нэмэгдэл суутгалуудыг тулгах гар ажиллагааг хялбарчлах, санал болгох болон автомат шалгалтын функцүүдийг нэмснээр цаг хэмнэсэн.
Та дээрх сайжруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.