Танай компани хүний нөөцийн ямар менежмент хэрэгжүүлэх ёстойгоо мэдэх үү?
Та хариултыг нь сонирхож байвал манай системд бүртгүүлээд Diwo Туслах цэснээс дэлхийн хамгийн хүчирхэг хиймэл оюуны зөвлөхтэй холбогдоорой.
Он дуусахаас өмнө хүний нөөцийн ямар менежмент хэрэгжүүлэх ёстойгоо мэдэхийг хүсвэл ->
Хүний нөөцийн програм хангамж хөгжүүлсэн +13 жилийн туршлагадаа суурилан бүтээв.
Хэрэглэхэд хялбар програм
Та хүний нөөц, цалин бодолтын ажлуудаа автоматжуулж цагаа хэмнээрэй.
1. Байгууллагаа бүртгүүлнэ
Байгууллагын регистрийн дугаараа бэлдээрэй. Нэвтрэх нэр, нууц үгээ үүсгэж ороод бүртгэлээ үүсгэнэ.
2. Диво туслах цэсээр орж бүртгэлээ үргэлжлүүлнэ
Ажил эрхлэлтийн мэдээллийг гүйцээж оруулснаар цаг, цалин цэсүүд нээгдэх болно
3. Цалингаа бодно
Урьдчилгаа, сарын сүүлчийн цалинг ямар дүрмээр бодохоо сонгоод болоо.
Онцлох боломжууд
Diwo бол орчин үеийн хүний нөөцийн систем юм
Байгууллага -> Бүтэц -> Ажилтан
Та байгууллагынхаа улсын бүртгэлийн дугаараар бүртгэлээ үүсгээд шууд дотоод нэгжүүд болон ажлын байруудаа бүртгэнэ. Шууд ажилтнуудаа зохих ажлын байранд нь хялбар бүртгэх боломжтой бөгөөд зөвхөн энэ 5 минутын бүртгэлийг хийснээр танай байгууллага хүний нөөцийн ямар олон тайлан гаргаж авах боломжтойг та төсөөлж байна уу?
Цалин бодолт
Цалингаа зөв бодож байгаа юу? Хөдөлмөрийн хуульд нийцсэн байдлаар цалингаа бодож чадна. Мөн бодсон цалингаа банкаар шилжүүлэх, ажилтан руугаа задаргааг нь имэйлдэх гэх зэргийг маш хялбараар шийдсэн. Та манай системийг ашиглаад үндсэн бизнестээ төвлөрөх цагаа нэмэгдүүлээрэй.
Ажилтны чат
Ажилтнууд хамтран ажиллахад туслах нэг чухал хэрэгсэл нь чат билээ. Мэдээллийг албан ёсны сувгаараа хурдтай солилцоход хүний нөөцийн систем чаттай байх нь ач холбогдолтой. Групп чат үүсгэх, санал асуулга явуулах, файлын сантай холбогдох зэрэг олон чухал боломжийг diwo chat нээх болно.
HR Chatbot
Ажилтнууд олон асуултандаа мэргэжлийн ботоос хариулт авах боломж нээгдэж байна. Бид хууль, хүний нөөцийн чиглэлийн маш олон асуултанд хариулж чаддаг чатботыг хөгжүүлж байна. Хөдөлмөрийн харилцаа, цалин бодох үед тулгарч буй асуултанд 24/7 ажилладаг чатбот хариулдаг болно.
Тун удахгүй
Тун удахгүй
Сошиал
Байгууллагууд сошиал технологиор дотоод мэдээллийн урсгалаа зохион байгуулах боломжийг нээнэ. Танай албан ёсны мэдээ мэдээллийн урсгалыг хангах зөвхөн танай ажилтнууд хандаж чаддаг сошиал орон зайг бид хөгжүүлж байна.
2 минутын сургалт
Энгийн цалин бодолтыг 2 минутанд хийж болно.
Энэ видеоноос урьдчилгаа цалин бодох энгийн хувилбарыг харна уу.
Үндсэн цалингийн 50% бодохдоо цаг бүртгэл нь 80% хүрэхгүй бол ажилласан цагт нь ноогдуулан бодсон ч болно.
Цаг бүртгэлгүй, энгийн урьдчилгаа цалин (1 min 11 sec)
Татвар, нийгмийн даатгал судалж цагаа үрэх шаардлагагүй.
Энэ видеоноос сарын сүүлд цалин бодох энгийн хувилбарыг харна уу.
Энгийн ажилтан (1), тэтгэвэрт гарсан ажилтан (22), хөгжлийн бэрхшээлтэй ажилтан (70) -ны цалинг хэрхэн боддог вэ?
Ажилтан руу имэйлээр нь илгээгдэнэ, банкны шилжүүлгийн файл нь автоматаар үүснэ.
Цаг бүртгэлгүй, энгийн сүүлч цалин (1 min 28 sec)
Үндсэн цалингаас гадна нэмэгдэл цалин олгох тохиолдол цалин дээр их гардаг.
Энэ видеоноос сар бүр олгох болон тухайн үед нь олгох нэмэгдэл цалинг хэрхэн бүртгэж байгааг харна уу.
Татварын тайланд орох нэмэгдлийн тохиргоог мөн олгох үедээ хийвэл ТТ11 тайлан автоматаар гарна.
Цалин бодолт руу нэмэгдэл цалин оруулах (1 min 10 sec)
Мэдээллийн аюулгүй байдлын тухай
Бид орчин үеийн клауд натив систем, өгөгдлийн сангийн тусгаарлалтыг хэрэгжүүлсэн. Мөн нууцлал, мэдээллийн аюулгүй байдлын олон улсын байгууллагаар аудит хийгдсэн системийг танд санал болгож байна. Танай байгууллагын өгөгдөл тусгаарлалттай ө.х бүх байгууллагуудын өгөгдлийн сан тусдаа зохион байгуулагдах бөгөөд нууцлалтай талбарууд бүгд encrypt буюу нууцлагдсан байдлаар хадгалагдсан. Ингэснээр diwo admin ч өгөгдөл рүү хандах боломжгүй байхаар зохион байгуулсан. Мөн системийн шинэчлэл гаргах процесс бүрэн автомат бөгөөд таны өгөгдөл мэдээлэл рүү хүн хандахгүй байхаар зохион байгуулсан.